2012-04-21
Хүүхдээ хулгайч болохоос хамгаалъя
Хүүхдүүд яагаад хулгай хийдэг вэ?

          Ялангуяа энэ асуулт тэднийг ойр зуурын хэрэглээний мөнгөөр хангаж байдаг эцэг эхчүүдийн сэтгэлийг ихээр зовоодог. Түүгээр барахгүй энэ тохиолдолд мөнгөний хүндрэлүүд хангалттай түгээмэл байдаг.
     Жишээ нь, та хүүхдэдээ сард нэг удаа халаасандаа хийх мөнгө өгдөг гэж бодъё. Тэд таны өгсөн мөнгийг их гэж бодохгүйгээр байгаа хэмжээгээр нь хэдхэн өдрийн дотор үрээд, дараа нь нэмж мөнгө олох боломжийг эрж хайдаг байна. Иймээс та хүүхдэдээ долоо хоног тутам өгдөг мөнгөө өдөр бүр хэсэгчилж өгөх нь
зүйтэй.
  1. Гэхдээ хүүхдийг хулгай хийхэд хүргэдэг өөр шалтгаанууд байдаг. Жишээ нь, өсвөр насны хүүхэд ямар нэгэн компьютерийн тоглоом худалдаж авах гэтэл та түүнд зөвшөөрсөнгүй, гэж бодъё. Хүүхдүүд хулгай хийх нь гарцаагүй муу хэрэг гэдгийг мэдсэн хэдий ч хүсэл мөрөөдөл нь түүнийг буруу зам руу түлхдэг. Хэрвээ авах гэж хүссэн тэр зүйл нь танд нэг их түвэггүй санагдвал, чи хүүхдэдээ ямар нэгэн ажлын юм уу, эсвэл сурлагын гүйцэтгэлийн шагнал (хэд хэдэн сайн дүн авсан, гэр орноо сайн харсан гэх мэт) болгон өгч сур.
  2. Хоёр дахь хулгай хийх шалтгаан нь сэтгэл зүйн шархлалаас болж болно.
      Жишээлбэл, хүүхэд эцэг эхтэйгээ зөрчилдсөнөөс, эсвэл эсрэгээрээ дэндүү эрх зангаасаа болж, эцэг эхийнхээ шаардлагыг байж боломгүй зүйл гэж хүлээн авснаас үүддэг байна. Үүний аль ч байдал нь хүмүүжлийн хувьд гэр бүлд сөргөөр нөлөөлж, сэтгэл зүйн учир шалтгааныг олохгүйгээр түүнийг ур уршгийг арилгаж чадахгүй юм.

     3.  Эцсийн гурав дахь шалтгаан нь хавчигдмал байдал, муу хүмүүжлийн улмаас болдог. Хүүхэд үе тэнгийнхнийхээ өмнө өөрийгөө батлахыг хүссэн ч бага наснаас нь эхлэн түүнийг өчүүхэн бага зүйлээс болж хатуу шийтгэснээс тэр биеэ даах чадваргүй сул дорой болон хүмүүждэг. Ямар ч хүүхэд хулгайч, гэмт хэрэгтэн болж төрдөггүй гэдгийг сана. Хүний зан ааш гэр бүл, анги хамт олныхоо дунд аажмаар бүрэлддэг.
     Эцэг эх, хүүхдийн дунд чөлөөтэй, нээлттэй харицаатай, хэзээ ч мөнгө болон бусад идэх амттанаа нуудаггүй гэр бүлд хүүхэд хулгайч болж өсдөггүй.  

 

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax