2012-04-21
Өөрийгөө уучилж сур
Өөрийгөө уучил.

      Хүн бүр л алдаа гаргадаг. Та явах ёстой замаараа л явж байгаа учраас өөрийгөө юм бүхэнд буруутгахаа даруй болигтун. “Би л ингээгүй байсан бол ингэхгүй байх байсан юм. Би яагаад ийм бүтэлгүй юм бэ?” гэх мэт бодлыг урвуулаад “Миний оронд өөр хүн байсан бол ч бас л ингэх байсан. Хааяа алдах ч зүгээр шүү” болгож бод. Алдаан дээр анхаарлаа төвлөрүүллээ гээд та ямар ч сайн юм өөртөө татахгүй. Магадгүй та өмнө нь маш том буруу алхам хийсэн байлаа ч уучил. Энэ хорвоо дээрх хамгийн сайн найз чинь болох ТА өөрөө хүртэл өөрийгөө буруутгавал хэн таны талд зогсох болж байна?

•...
2012-04-21
Хүүхдээ хулгайч болохоос хамгаалъя
Хүүхдүүд яагаад хулгай хийдэг вэ?

          Ялангуяа энэ асуулт тэднийг ойр зуурын хэрэглээний мөнгөөр хангаж байдаг эцэг эхчүүдийн сэтгэлийг ихээр зовоодог. Түүгээр барахгүй энэ тохиолдолд мөнгөний хүндрэлүүд хангалттай түгээмэл байдаг.
     Жишээ нь, та хүүхдэдээ сард нэг удаа халаасандаа хийх мөнгө өгдөг гэж бодъё. Тэд таны өгсөн мөнгийг их гэж бодохгүйгээр байгаа хэмжээгээр нь хэдхэн өдрийн дотор үрээд, дараа нь нэмж мөнгө олох боломжийг эрж хайдаг байна. Иймээс та хүүхдэдээ долоо хоног тутам өгдөг мөнгөө өдөр бүр хэсэгчилж өгөх нь
зүйтэй.
  1. Гэхдээ хүүхдийг хулгай хийхэд хүргэдэг өөр ...
2012-04-21
СУРГАМЖИТ ӨГҮҮЛЭГ
Долоо хэмжиж
Нэг огтол
.
" АЛТ БА АЛМАЗ"

          Эрт цагт Египетид Зун-Нун нэртэй ер бусын увидастай мэргэн хүн байжээ. Түүнээс шавь нь "Та нэр алдартай хүн байтлаа яагаад ийм энгийн хувцасладаг юм бэ" хэмээн асуув. Мэргэн инээмсэглээд хуруундаа зүүсэн бөгжөө сугалан авч шавьдаа өгч "Шавь минь би асуултад чинь хариулах болно. Энэ бөгжийг гудамжин дахь бүх дэлгүүрээр ороод цэн алтнаас өгөөд ир" гэв.

        Шавь нь бөгжийг хараад эргэлзэнгүйгээр "Цэн алтаар авах уу. Би тийм үнэ хүрнэ гэдэгт итгэхгүй байна" гэхэд "Эхлээд худалдах гээд оролдоод үз" гэж багш нь хэллээ. Гудамжн...

2012-04-03
титэм үг
2011 оны 01-р сарын 25, Нийтэлсэн NaranbaatarӨөртөө итгэ. Итгэл бол асар их хүч. Тэр ч бүү хэл итгэлд ид шидийн хүч бий. Би үүнийг хэзээ ч сурахгүй. Би түүнийг яасан ч дийлэхгүй. Би чадахгүй. Би мэдэхгүй. Тэр миний давшгүй даваа. Энэ миний хүршгүй оргил. Энэ мэт итгэл алдарсан бодол санааны харанхуй үүл хүний хүсэл мөрөөдлийн гэрэлт нарыг хааж халхалсан байдаг.

Хаанаас илгээсэн ад зэтгэрийн хорлол вэ? Хаа нэгтэйгээс, хэн нэгний илгээсэн хорлол биш. Энэ бүхэн өөрөөс чинь, өөртөө итгэдэггүйн хар гайгаас үүсэл үүдэлтэй. Өөртөө итгэдэггүй хүн хайран биеэ зөнд нь орхин хөсрийн юм шиг зэврүүлнэ. Тий...