2012-04-25
амны ариун цэвэр
        Ам бол хүн өвчлөх шалтгааны нэгэн эх үүсвэр мөн. Эрүүл байхын тулд амны хөндий, шүдний эрүүл ахуйг сахих нь чухал.

Амаар дамжин дотор эрхтнийг өвчлүүлдэг нян, химийн бодисууд байдаг. Нян, вирус, мөөгөнцөр, шимэгчдээс гадна архи, тамхи, будаг зэрэг хэдэн мянган химийн бодис ч бий. Нянгууд бүтцээсээ шалтгаалан өөр өөр шинжтэй байдаг. Зарим нь эдийг устган хурдан үрждэг байхад зарим нь удаан үржинэ. Амаа цэвэрлэхгүй байх нь хамгийн хүчгүй нян ч үржин олшрох нөхцөл болох бөгөөд хоолны үлдэгдэл шүдэнд цугларч нянгийн давхарга үүсгэнэ.
        Нянгууд давхарга дахь глюкозыг задлан хүчил үүсгэнэ. Хүчил ихдэхэд шүд муудан, буйл гэмтдэг.

Таны шүд хэрэв хиймэл биш бол цоорох, буйл өвчлөх зэрэг хүндрэлүүд байнга хаалга тогшино гэсэн үг. Үүнд хэд хэдэн зүйл нөлөөлнө. Жишээ нь чиxрийн болон цөсний өвчин ихдэх үед ам хатдаг. Ам хатахад лизозомал энзим ялгардаггүй тул нян усталгүй үржих сайхан орчин болдог байна. Амны хөндийг эрүүл байлгахын тулд хатаж хуурайшихаас сэргийлэх эмчилгээ хийх хэрэгтэй. Ам нь гэмтэлтэй хүнд эмчилгээ хийхдээ анхааралтай байх нь чухал. Амны хөндийн зарим өвчнийг дурдвал:

Шүд цоорох
Шүд цоорох нь зөвхөн хүүхэд бус хүн бүрт тохиолддог үзэгдэл юм. Амны хөндийд нян үүссэнээс шүд цоорно.
     Нян шүдэнд нягтран наалдаж, наалдамхай, өнгөгүй өнгөр үүсгэнэ. Өнгөрт хоолны үлдэгдэл агуулагддаг. Нянгууд чихэрлэг хоолны үлдэгдэл дэх эрдэс давсыг уусгадаг хүчил ялгаруулдаг тул сойздож цэвэрлээгүй шүд цоорч эхэлнэ.

Буйлны гэмтэл
35 наснаас хойш шүд унах гол хүчин зүйл нь буйл гэмтэх юм. Буйл нь шүдийг тогтоон барьж, эрүүний ястай холбодог эд юм. Шүдний чулуу буюу өнгөр үүссэнээс буйл гэмтэж үрэвсэн, хурдан харладаг. Эмчлүүлэхгүй бол өвчин даамжирч буйл, шүдний хооронд үрэвсэж эхэлнэ. Хэсэг хугацааны дараа буйл суларч, ясанд барьж тогтоох нь багассанаар шүд эрт унадаг.

        Ам хуурайших
     Энэ нь ямар нэг өвчин бус харин өвчний шинж тэмдэг юм. Цаана нь хэд хэдэн төрлийн өвчин нуугдаж байдаг.
Насанд хүрэгчдэд ихэвчлэн тохиолдоно. Хоол идэх, юм зажлах, ярихад төвөгтэй болно. Шүлс ялгаруулах эрхтэнд нөлөөлсөн өвчний үед ам хуурайшдаг. Мөн хорт хавдар, цөсний чулуу, чихрийн шижин зэрэг өвчнөөс гадна 400 гаруй эмнээс (ядаргааны, даралтны, тайвшруулах гэх мэт) болж ам хатдаг.
      Эрт үед ам хуурайших нь хөгшрөлтийн шинж тэмдэг гэж үздэг байсан бол өнөө үед хөгшин хүний шүлсний ялгаруулалт нь залуу хүнийхтэй адил хэмээн эрдэмтэд баталж байна. Хэрэв таны ам хуурайшаад байгаа бол шалтгааныг олж тогтоон эмчилгээ хийлгэсний дараа амаа эмчлүүлэх хэрэгтэй.

Өвчнөөс урьдчилан сэргийлэх нь

                        Шүдээ сойздож угаах

     Шүдийг төрөлхийн, хиймэл, суулгасан гэж 3 ангилдаг. Хиймэл шүдийг доторх нь төрөлхийн шүдтэй нийлүүлсэн, авч хийж болдог эсвэл гоо сайхны болон тусгай үүрэгтэй (алтан, хром, шаазан гэх мэт) гэж хуваадаг.
     Амны хөндийг эрүүл байлгахын тулд шүдээ хэрхэн цэвэрлэх тухай мэддэг байх хэрэгтэй. Тухайн хүний өвчнөөс шалтгаалан шүдний эмчилгээ өөр өөр байдаг.

     Шүдний сойзны үс зөөлөн байх ёстой. Мөн фтортой оогоор шүдээ бүхэлд нь цэвэрлэ. Тойрог байдлаар хэсэгчлэн сойздоно. Шүд, буйлнаас гадна хэлээ сойздож угаавал сэрүүн сайхан болж, өнгөр тогтохоос сэргийлдэг. Шүд, буйлны өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд өдөрт 2 удаа, зөөлөн сойзоор цэвэрлэх хэрэгтэй. Шүдний ёзоор, буйлны судлын хоорондох зайг нэг бүрчлэн сойздоно. Хорт хавдартай өвчтөнүүд флорит багатай, зөөлөн сойз хэрэглэх шаардлагатай.

     Шүдийг цэвэрлэхдээ сойзыг 450-ийн өнцгөөр байрласан байна. Буйлнаас эхлээд шүдийг гадна дотноос нь цэвэрлэсний дараа дээд хэсгийг нь цэвэрлэнэ. Урд талын шүдний дотор талыг угаах үед сойзоо босоо барина. Мөн сойзон дотор нян үржихээс сэргийлэн байнга солих шаардлагатай. Хорт хавдартай болон дархлалын систем нь суларсан өвчтөнүүдийн ам эмзэг болсон байдаг тул сод-давсны холимог түрхсэн алчуураар цэвэрлэх нь тохиромжтой.

Бичсэн: Narmandah | цаг: 21:48 | сурагчдад зөвлөлгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax